Завхан аймгийн Завханмандал сумын ИТХ

Завхан аймгийн Завханмандал сумын ИТХ

Завханмандал сумын ИТХ-ын түүхэн товчоо

2017-02-02

 ЗАВХАНМАНДАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
                      ХУРЛЫН ТҮҮХЭН ТОВЧОО

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын талаар Ардын Их Хурлаар 1992онд баталсан Монгол Улсын Үндсэн хуульд тусгаж мөн онд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын бүрэн эрхийг хуульчлан баталсан. Энэ үеэс эхлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үүсэн байгуулагдаж төрийн үйл ажиллагаагаа бүрэн эрхийнхээ дагуу орон нутагт гүйцэтгэж ирсэн болно. 1992-1996 онд сумын ИТХ-ын даргаар Н.Цэнджав /энэ үеэс орон тооны бус байсан/, Нарийн бичгийн даргаар Х.Дорж /орон тооны байсан/, 1996-2000 онд ИТХ-ын даргаар Б.Ариундаваа /энэ үеэс орон тооны болсон/, Хурлын ажилтанаар Г.Баянжаргал, Н.Цэнджав /энэ үед орон тооны бус байсан/, 2000-2004 онд ИТХ-ын даргаар Ө.Тайванхүү, Г.Мягмаржав, Нарийн бичгийн даргаар Ц.Даваадорж /орон тооны бус байсан/, 2001 оны 08 дугаар сарын 01-ээс хурлын ажилтан оронтооны болж, хурлын ажилтанаар Л.Тунгалаг, Ч.Азжаргал, 2004-2008 онд ИТХ-ын даргаар А.Батчулуун, нарийн бичгийн даргаар Т.Дарьсүрэн /орон тооны бус байсан/, хурлын ажилтанаар Л.Тунгалаг, 2006 оны 01-р сарын 01-ээс ИТХ-ын Нарийн бичгийн даргыг орон тооны болгож нарийн бичгийн даргаар Л.Тунгалаг, Б.Мөнхзаяа, 2008-2016 онд ИТХ-ын даргаар П.Мөнхнасан, нарийн бичгийн даргаар Л.Тунгалаг, 2011 оноос Ц.Дэлгэрмаа, 2016-2020 онд ИТХ-ын даргаар Д.Анард, нарийн бичгийн даргаар Ц.Дэлгэрмаа нар ажиллаж байна. 
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь бүтэц зохион байгуулалтын хувьд өргөжин бэхжиж одоо ИТХ-ынТэргүүлэгч 7 хүний бүрэлдэхүүнтэй, 3 бодлогын хороотойгоор төрийн үйлчилгээг орон нутгийн ард иргэдэд хүргэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%