2021-06-21
207
ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 18-ний өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж ажиллаа.
1. ИТХ-ын Хуралдааны дэг батлах тухай.
2.ИТХ-ын Төлөөлөгчдийн ёс зүйн дүрэм батлах тухай.
3.ИТХ-ын Хороодын ажиллах журам батлах тухай.
4. Сумын хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай
5. 2020 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл батлах тухай /ОНХСан, СХСан/
6. 2021 оны Төсөв батлах тухай
7. Газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөний биелэлт
8. Газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөө батлах тухай.
9. Төсвийн байгууллагуудын орон тоо, хүний нөөцийн мэдээлэл.
10. "Шувуун хар уул" ХХК-ны техник эдийн засгийн үндэслэл, үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайлан, сумын Засаг даргатай байгуулсан гурвалсан гэрээ, гэрээний хэрэгжилт, 2016-2020 онд орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн төлбөрийн талаарх мэдээлэл.
11. "Их мянганы хишиг"ХХК-ны гүйцэтгэсэн сумын нэгдсэн халаалтын талаарх мэдээлэл.
Төлөөлөгчдөд энгэрийн тэмдэг, үнэмлэх гардуулав.