2024-09-10
40
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх 29 дэх өдрийг тохиолдуулан Сумын ИТХ-аас ажлын төлөвлөгөө гарган, нугын хийдэд 108 зул өргөн, хөдөлгөөнд оролцож байгаа авто машинуудын гэрэлийг асааж хүндэтгэл үзүүлж, Сумын орон нутаг судлах танхимд байршуулсан хэлмэгдэгсдийн тухай үзүүлэнтэй сурагчдыг танилцуулж, хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийгдсэн нэвтрүүлэг, тв контент, баримтат богино хэмжээний кино үзүүлэн, мөн сумын цахим хаягуудаар байршуулан, ахлах ангийн сурагчдын дунд "Монголын түүхэн дэх хэлмэгдүүлэлтийн тухай миний бодол" сэдэвт асуулт хариулт, танин мэдэхүй, аха уралдаан тэмцээн зохион явуулж, мөн хойч үедээ хэлмэгдүүлэлтийн хор уршгийг таниулах сургалт хийж, хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ боллоо.Соёлын төв, Ерөнхий боловсролын сургууль, Цагдаагийн тасаг, Нугын хийдтэй хамтран зохион байгуулж ажиллаа.