Завхан аймгийн Завханмандал сумын ИТХ

Завхан аймгийн Завханмандал сумын ИТХ

СУМЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ 2 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019-04-30

Сумын төрийн албан хаагчдын зөвлөгөөнийг 2 дахь жилдээ зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр төрийн албан хаагчдын дунд гар бөмбөгийн тэмцээнийг Ерөнхий боловсролын сургууль зохион байгуулав, мөн зөвлөгөөнөөр төсвийн байгууллагуудын зарим албан хаагчдын ажлын онцлог болон давуу тал, Төрийн албаны тухай хууль зэрэг илтгэл, мэдээллүүдийг зохион байгуулсан. Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч У.Гансүх, Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн Ц.Солонго, Ерөнхий боловсролын сургуулийн багш Ө.Бямбажав, үйлчлэгч Ц.Жавхлан, Хүн эмнэлгийн статистикч бага эмч Н.Бүрэнтөгс, үйлчлэгч Б.Дэлгэрмөрөн, Хүүхдийн цэцэрлэгийн багш Номинзаяа, тогооч П.Лхагвабаяр, Соёлын төвийн хөгжмийн багш Ц.Жанчивдорж, Цаг уурын өртөөний техникч Б.Дайриймаа, сумын Ёс зүйн хорооны нарийн бичгийн дарга Х.Түмэндэмбэрэл нар өөрийн ажлын байрны тодорхойлолт, мэргэжлийн онцлог, ажлын талаар сонирхолтой илтгэлүүдийг тавив.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%