Завхан аймгийн Завханмандал сумын ИТХ

Завхан аймгийн Завханмандал сумын ИТХ

СУМЫН ИДЭР НАСНЫ ЭРЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ

2019-08-02

УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн санаачилга, дэмжлэгтэйгээр сумын "Идэр насны эрчүүдийн чуулга уулзалт"-ыг 2019 оны 07 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд тусгай хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээний хүрээнд:
1. Эрчүүдийг эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамруулах. /Аймгийн Одчим наран эмнэлгийн их эмч Ариунсайхан ирж үзлэг хийсэн/
2. Сургалт /Сургалтыг МУЗН-ийн Завхан аймгийн сургагч багш нар хийсэн/
3. Гар бөмбөгийн тэмцээн. /Гар бөмбөгийн тэмцээнийг малчин залуучууд, төрийн албан хаагч болон оюутан залуучууд гэсэн 2 ангилалаар зохион байгуулсан/.
4. Үзэсгэлэн худалдаа /Үзэсгэлэн худалдааг тусгай сэдвийн хүрээнд зөвхөн малчин залуучуудын хийж бүтээсэн үзэсгэлэнгээр гаргав/.
5. Баярын хурал /Баярын хурал дээр шагнал урамшуулал гардуулав/
6. Багуудын дунд Буухиа тэмцээн./Тусгай хөтөлбөрөөр/
7. УИХ-ын гишүүний гарын бэлэг гардуулав.
8. Үдшийн цэнгүүн /Тусгай хөтөлбөрөөр/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%