Завхан аймгийн Завханмандал сумын ИТХ

Завхан аймгийн Завханмандал сумын ИТХ

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ 24 ДЭХ ЖИЛ

2019-09-10

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 24 дэх жилийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө гарган төлөвлөгөөний дагуу Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн гэгээн дурсгалд зориулж буяны ном хуурлан, 108 зул өргөлөө, хэлмэгдүүлэлтийн сэдэвээр бүтээгдсэн сумын Завханмандал сумын харъяат Монгол Улсын Үйлдвэрчний төв зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байгаад 1942 онд хэлмэгдэн 10 жилийн хорих ялаар шийтгүүлэн цагаатгагдсан Нанзадын Луузангийн дүү, ач, зээ нарын бүтээсэн баримтат богино хэмжээний киног Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үзүүллээ, Хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэж замын хөдөлгөөнд оролцож буй авто машинуудын гэрлийг асааж явах арга хэмжээг сумын Цагдаагийн хэсэгтэй хамтран зохион байгууллаа, Монгол өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлт түүний хор уршигийн талаар Түүх, Нийгмийн ухааны багшаар 10, 11, 12 дугаар ангийн сурагчдад 40 минутын лекц оруулан хэлмэгдүүлэлтийн холбогдолтой ном уншиж тэмдэглэл хөтлөх, зохион бичлэг хийх уралдаан зарлаж 1, 2, 3 дугаар байр эзлүүлэн шагнаж урамшуулан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан шүлгийг 10 дугаар ангийн сурагч Г.Жавзангаар уншуулсан зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%