Завхан аймгийн Завханмандал сумын ИТХ

Завхан аймгийн Завханмандал сумын ИТХ

АХМАДЫН БАЯРЫН ӨДӨР

2019-10-01

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Ахмадын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө, хөтөлбөр гарган батлуулан төлөвлөгөөнд  Ахмадуудыг эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамруулах, Хөзрийн тэмцээн, Үзэсгэлэн худалдаа, Баярын хурал, Баярын концерт, Цайллага, Цэнгүүн зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.  Эмнэлгийн үзлэг, шинжилгээнд нийт 47 ахмад өндөр настан хамрагдсан, Хөзрийн тэмцээнд 10 баг оролцон 1, 2-р байр шалгаруулан шагнаж урамшууллаа, Үзэсгэлэн худалдаанд 16 иргэн, өндөр настангууд 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж 1, 2, 3, тусгай байруудыг шалгаруулан мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан. Мөн Баярын хурал хийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга мэндчилгээ дэвшүүлэн баярын хурлыг нээж, Сумын Засаг дарга цаг үеийн ажлын болон мэдээлэл, Ахмадын хорооны Тэргүүлэгч Ө.Балжинням Ахмадын хорооны 2018-2019 онд хийсэн ажлын товч  мэдээлэл хийсэн. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Ахмадууддаа "Илэрхийлэлт" өргөв,  Баярын концерт тоглон, цайллага, цэнгүүнийг үргэлжлүүлэн зохион байгууллаа. Цэнгүүн дээр Мандал багийн өндөр настан Р.Лхамжав, Олонтүрүү багийн өндөр настан С.Оюунчимэг нарын "Хөдөлмөрийн алдар"-ыг тэмдэглэлээ.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%