Завхан аймгийн Завханмандал сумын ИТХ

Завхан аймгийн Завханмандал сумын ИТХ

Олонтүрүү багийн иргэдийн Нийтийн хурал

2024-01-25

Багийн иргэдийн Нийтийн ээлжит нэгдүгээр улирлын Хуралдааныг, Цагаан сарын өдөрлөгтэй хамтатган зохион байгууллаа. Багийн иргэдийн Нийтийн Хурлаар 5-н асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Багийн иргэдийн Нийтийн Хуралд төсвийн байгууллагуудын дарга, эрхлэгч, захирал нар, Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэнгүүд оролцон багийн иргэдэд 2024 оны 01 сарын 01-нээс шинэчлэгдэн хэрэгжиж байгаа хууль, журмыг иргэдэд танилцуулан мэдээлэл хийлээ. Багийн иргэдийн дунд АХА тэмцээн явуулж 1-дүгээр байрт тус багийн малчин Х.Жамц, 2-дугаар байрт Д.Даваажаргал нар шалгарлаа. Мөн багийн иргэдийн дунд 16-н бөхийн баилдаан явуулж, шөвгийн 4-т сумын Заан Б.Цэвэгмэд, Д.Хаданхүү, Б.Пүрэвдаваа, Жамъянбаатар нар үлдэж, түрүү бөхөөр сумын Заан Б.Цэвэгмэд, үзүүр бөхөөр Д.Хаданхүү, Б.Пүрэвдаваа нар шалгарлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%