Завхан аймгийн Завханмандал сумын ИТХ

Завхан аймгийн Завханмандал сумын ИТХ

Олонбулаг багийн иргэдийн Нийтийн нэгдүгээр улирлын ээлжит Хуралдаан

2024-01-26

Багийн иргэдийн Нийтийн ээлжит нэгдүгээр улирлын Хуралдааныг, Цагаан сарын өдөрлөгтэй хамтатган зохион байгууллаа. Багийн иргэдийн Нийтийн Хурлаар 7-н асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Багийн иргэдийн Нийтийн Хуралд төсвийн байгууллагуудын дарга, эрхлэгч, захирал нар, Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэнгүүд оролцон багийн иргэдэд 2024 оны 01 сарын 01-нээс шинэчлэгдэн хэрэгжиж байгаа хууль, журмыг иргэдэд танилцуулан мэдээлэл хийлээ. Багийн иргэдийн дунд аха тэмцээн, бөхийн барилдаан явагдлаа. Аха тэмцээнд 1-р байрт тус багийн малчин Т.Чулуунбаатар, 2-р байрт Будхүү нар шалгарлаа. Мөн 16-н бөхийн барилдаан явагдаж шөвгийн 4-т сумын Заан Б.Цэвэгмэд, Ч.Торгууд, Б.Пүрэвдаваа, С.Намнансүрэн нар үлдэж түрүү бөхөөр Олонбулаг багийн залуу бөх Ч.Торгууд, үзүүр бөхөөр сумын Заан Б.Цэвэгмэд, Б.Пүрэвдаваа нар шалгарлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%