Завхан аймгийн Завханмандал сумын ИТХ

Завхан аймгийн Завханмандал сумын ИТХ

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, цагдаагийн газартай хамтарсан бүсийн дундах зөвөлгөөн, нээлттэй хаалганы өдөрлөг

2024-04-24

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, цагдаагийн газартай хамтарсан бүсийн дундах зөвөлгөөн, нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээг Завханмандал суманд 2024 оны 04 дүгээр сарын 24-нд зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Эрдэнэхайрхан, Дөрвөлжин, Ургамал сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, малчдын бүлгийн төлөөллийн хамт хүрэлцэн ирж оролцсон. Мөн энэхүү арга хэмжээний үеэр Завхан аймаг дахь Цагдаагийн газар ард иргэдэд доорх арга хэмжээг үзүүлэн ажиллалаа.
  1. Галт зэвсгийн гэрчилгээ шинээр олгох, солих, хамтран эзэмшигч бүртгэх, шилжүүлэг хийх
  2. Иргэний зориулалттай галт зэвсэг эзэмших, хадгалах, ашиглах, аюулгүй ажиллагааны хамгаалах эрх олгох сургалтад бүртгэх
  3. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх захиалсан иргэдийн үнэмлэхийг олгох.
  4. Авто жолооны курсүүдтэй хамтран мотоцикл жолоодох "А" ангиллын эрх олгох сургалтыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр зохион байгуулах бүртгэд явуулах
  5. Жолоодох эрхийн үнэмлэхийн хугацаа дууссан, хаяж үрэгдүүлсэн, овог нэр регистр зөрүүтэй зэрэг зөрчилтэй үнэмлэх авах иргэдийн материалыг бүрдүүлэн авах, зөвөлгөө өгөх
  6. Аж ахуй нэгж байгууллагын тусгай зөвшөөрөл сунгах шаардагддаг камерын тодорхойлолтын материалыг авч хяналт шалгалтыг газар дээр нь зохион байгуулах гэхчилэн үйлчилгээг иргэдэд хүргэсэн.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%