Завхан аймгийн Завханмандал сумын ИТХ

Завхан аймгийн Завханмандал сумын ИТХ

ҮНДСЭН ХУУЛИЙН 25 ЖИЛИЙН ОЙГ ЗАВХАНМАНДАЛ СУМЫН ИТХ-ААС ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2017-01-18

Үндсэн хуулийн 25 жилийн ойг орон нутагтаа тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дараах ажлуудыг зохион байгуулан явууллаа.

“Сумын аварга” шалгаруулах буюу анхан шатны шатрын тэмцээнийг удирдамжийн дагуу Засаг даргын Тамгын газартай хамтран 2016 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр Нутгийн Удирдлагын ордны Иргэний танхимд зохион байгуулан явуулсан. Тэмцээнд нийт 16 шатарчин оролцсон  тэмцээнийг Монголын шатрын холбооны дүрмээр тойргийн системээр зохион байгуулсан. Тэмцээнд шалгарсан тамирчдыг УИХ-ын даргын гарын үсэгтэй талархал, мөнгөн шагналаар шагнаж урамшуулан 2-р шат буюу аймагт оролцох урилгыг өгсөн.

Орон нутагт ажиллаж, амьдарч байгаа Ардын Их Хурлын депутат өдгөө 81 настай Р.Норовыг хүлээн авч хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулав.

Ардын Их Хурлын депутат Р.Норовоор Бүрэн дунд сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчидтай уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

Ардын Их Хурлын депутатын зураг, намтар, депутатын уулзалтын хурлын тэмдэглэл, албан бичиг баримтуудыг сумын орон нутгийн судлах танхимд хүргүүлсэн.

Байгууллага хамт олны дунд Үндсэн хуулийн агуулга, танин мэдэхүйн сэдвээр  100 асуулт бэлтгэн АХА тэмцээнийг зохион байгуулж шалгарсан 1, 2-р байрт мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%